СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-22

О.Сийлэгмаа: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс ганцхан хичээлийн жилд 476 сая төгрөгийн зөрчил илэрсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн ахлах мэргэжилтэн асан О.Сийлэгмаа тус сангаас зээл авсан суралцагчдын 90 гаруй хувь нь журам зөрчиж олгосон талаар нийгэмд шүгэл үлээгээд байгаа. Үнэнийг дарга, сайд нартаа хэлсний улмаас тэрбээр хавчин гадуурхагдаж, улмаар ажил орлогогүй болоод байгаа юм.

Эрх мэдэлтнүүд БЗС-г тоносноос гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгүүд мөн л журмаа зөрчиж олгоддог талаар тэрбээр ноцтой зүйлсийг яриад эхэлжээ. 

БЗС-гийн ахлах мэргэжилтэн асан О.Сийлэгмаа: 

-Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хэлний бэлтгэлд 1,4 тэрбум төгрөг зарцуулснаас 476 сая нь зөрчилтэй байсан. Дэлгэрүүлж хэлбэл, 2021-2022 оны хичээлийн жилд дотоодод хэлний бэлтгэлд суралцсан 403 хүүхдийн 1.4 тэрбум төгрөгийн нэхэмжлэх БЗС-д ирсэн. Тусгай зориулалтын сангийн тухай хуулийн дагуу харахад нэхэмжлэлд байгаа нэрнээс зөрүүтэй, нэхэмжлэлд байгаа мөнгөн дүнгээс зөрүүтэй 80-аад хүүхдийн 476 сая төгрөгийн зөрчил илэрч байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.