СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөшөөд байсан шүүх хөдөлж эхлэх үү?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“...Нүүрсний хэргийн №1” гэгдэж буй УБТЗ-д удирдах алба хашиж байсан С.Батдөлийн хэрэг шүүхийн “үүд”-нд очжээ. Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурорууд уг хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Энэ нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ гэсэн үг. Энэ үйл явц өнөөдөр, эсвэл маргааш явагдах бололтой.

С.Батдөлийн хэргийн талаарх мэдээллүүдээс харахад 10-аад компанид давуу байдал олгож, шанд нь их хэмжээний авлига авсан. байна.

Гэхдээ авлига авсан тал буюу С.Батдөлийг энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, тийм боломжгүй. бололтой. Тэгэхээр удахгүй УБТЗ-ын зарим албан тушаалтан хийгээд улстөрчдийн нэрс ил болж магадгүй юм.

Нөгөөтэйгүүр С.Батдөлийн хэргийг шүүх яаж хүлээж авч, хэргийн шийдвэрлэлтэд ямар байдалтай хандахаас олон зүйл шалтгаална. Бас яригдаад байгаа улстөржсөн олон асуултад хариу болно.

Тэр нь юу гэхээр сүүлийн үед шүүх болон гүйцэтгэх засаглалын хооронд нэлээд хурц зөрчил үүссэн. Засаг талаас болохоор “...Шүүх хэрэг дардаг. Ашиг сонирхолд үйлчилдэг. Нүд цавчилгүй харцгаая” гэдэг. Ерөнхий сайд нь “...Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрэв шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, “...Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй”, "...Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн.

Хууль зүйн сайд нь "...Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно" гэж хэлсэн. Ер нь ингээд шууд л хэлдэг.

Харин шүүх талаас “...Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдалд нөлөөллөө” гэдэг. Одоогоос сар гаруйн өмнө ШЕЗ-ийн гишүүд Ерөнхий сайдад “алганы амт” үзүүлэхээр хуралдсан. "...Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” хэмээн хуралдсан. Гэвч эцсийн шийдвэр гаргаагүй байдаг. Харин үүнийг нь “...Авлигатай тэмцэх гэсэн Ерөнхий сайдын амыг үдэж, гарыг барих гэсэн үйлдэл боллоо” гэдэг шүүмжид өртөөд зогссон. Сүүлд дахиад “...Шүүх Олон улсын байгууллагатай хамтарч Ерөнхий сайдыг дарж авах нь” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан байна. Энэ мэтчилэн засаг, шүүх хоёрын дунд хэл ам, хэрүүл тэмцэл ч гэсэн болохоор үйл явдлууд өрнөж байгаа юм. Бид хэдэн сарын өмнө “...Засаг шүүх хоёр заамдалцав уу” гэж бичиж байв. Тал талаасаа энэ үгэнд сүрхий эмзэглэж байсан. Харамсалтай нь энэ үнэн байсан гэдгийг өөрсдийнхөө үг, үйлдлүүдээр нотолсон. Одоо олон нийт мэддэг болсон.

Ер нь шүүх дээр байгаа хэргүүд гэдэг өөрөө ийм хардлагын үндэс болчихоод байгаа юм. Прокурорын хяналтаас гадна бүх нийтийн хараан дор мөрдөн шалгуулаад шүүхэд шилждэг. Тэгээд тэнд очоод сураг алдардаг. Ийм хэрэг цөөнгүй бий шүү. Товчхондоо, засаг шүүх хоёр заамдалцаастай л харагдаад байгаа юм.

Гэхдээ одоо ингээд нүүрсний хэргийн №1 гэж болох С.Батдөлийн хэрэг шүүхэд очихоор болчихлоо. Дээр хэлсэнчлэн шүүх хэн нэгний хамааралгүй, ашиг сонирхлоос ангид, зөвхөн хуулийг барьж, шударга ёсыг хэрэгжүүлдгээ энэ хэрэгт хэрхэн хандаж буйгаараа харуулна. . Тэгээд ч нүүрсний хэргийн цувааны түрүүч нь энэ шүү гэдгийг дахиад л хэлье. Хэрэв ийм ил асуудал хууль номын дагуу шийдэгдвэл мөрдөгч прокурорууд араас нь нүүрсчдийн армийг илгээхэд бэлэн байгаа гэх мэдээлэл бас бий. Харин С.Батдөлийн хэрэг шүүх дээр очоод гацвал тэд нүүрсний хэргийг шийдэхгүй л гэсэн үг. Ер нь мөрдөгч, прокурорууд ямар ч том хулгайг илрүүлж шүүх рүү “шидээд” нэмэргүй. Тэр утгаараа хэсэг хугацаанд хөшиж гүрийгээд байсан шүүх “хөдөлж эхлэх” эсэхээ С.Батдөлийн хэрэг дээр харуулна л гэсэн үг.

Ер нь тэгээд . Энэ бол нүүрсний хулгай байсаар ирсний асар том нотолгоо юм. Тэгэхээр нүүрсний хэргийг шударга шийдэж, энэ хулгайг мухарлахгүй бол хулгайч нар дахиад л ажиллана. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө ийм хэргийг гацаахгүй шийдэх нь шүүхийн үүрэг болно. Харин гэм буруутай эсэхийг хуулийн хүрээ, шүүгчийн хувийн итгэл үнэмшлээрээ шийдэх нь тэдний эрх юм. Хамгийн гол нь гацааж дарж, монголчуудынхаа, .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 101 (7086)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.