Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан.
Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоожээ.
Харин Хэнтий аймгийн хэмжээнд Баяхутаг-13, Хэрлэн-11, Мөрөн-7, Өмнөдэлгэр-7, Бор-Өндөр-1 зэрэг сумдад нийт-39 удаагийн дуудлага ирсэнээс Онцгой байдлын газраас 21 албан хаагч 3 тeхник хэрэгсэлтэй, сумдын eрөнхий зориулалтын мэргэжлийн ангиас 63 хүн 12 тeхник хэрэгсэлтэй ажиллажээ.
Харамсалтай нь шуурганд малынхаа араас явж байгаад амь нас эрсдсэн нэг мэдээлэл Баянхутаг сумаас ирээд байна.
Аймгийн цахилгаан түгээх сүлжээ салбарын тусгай дугаарын 70562323 утсанд нийт 84 удаагийн дуудлага ирсэн ба цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалан Хэрлэн, Баян-Адарга, Батноров зэрэг сумдад 0.4кВ цахилгаан дамжуулах агаарын 15-н тулгуур шугам хугарч унасан гэмтлүүд гарсан.
Гэмтлийг устгахаар 8 инженер, 17 монтёр, 7 жолооч, 7 техник хэрэгслээс бүрдсэн 2 бригад гэмтэл устгах засварын ажлыг зохион байгуулан хэвийн ажиллагаанд орууллаа хэмээн Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэзээ алдаагүй утга төгөлдөр бичиж сурах юм бэ????? Цахилгаанбб гэмтлийг устгахаар Онцгоы байдлынхан ажиллаж байна гэнэ ккккк
Гэмтлийг устгахаар гэж юу гэсэн үг вэ?