Боловсролын зээлийн сангийн 3000 зээлдэгчийн мэдээллээс 2100 нь алдагдсан, өмнө ажиллаж байсан хүмүүс устгасан гэх мэдээллийг Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди zarig.mn-д тодруулга өгөх үеэрээ мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өглөө.
Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди:
-Ажил авах үед Боловсролын зээлийн сангаас зээл авсан, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдсөн хүмүүсийн архивын материал дутуу байсан. Боловсролын зээлийн санд ажиллаж байсан үе үеийн мэргэжилтнүүд нь архивын материал устгаад гарсан асуудал гарсан. Манай дээр 3000 гаруй хүн зээл авч гадаадад суралцсан. Тиймээс 3000 хүний мэдээлэл байх ёстой. Гэтэл манай дээр одоо 900 гаруй хүний л материал байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гардийн мэдээлсэн зүйл бол компьютерт хадгалагдаж байсан Боловсролын зээлийн сангийн архивт байсан мэдээллүүд устгагдсан. Гэхдээ устсан гэх мэдээллүүд нь БЗС-гийн компьютероос устсан болохоос БШУЯ-ны архивд хадгалагдаж байгаа.
Тэгвэл өнөөдөр 2380 хүүхдийн зээлийн мэдээллийг ил тод тавина. Энэ баримтад бүх үеийн сайд нарын гаргасан тушаал байгаа.
Зээлийн мэдээллийн сангаар мэргэшиж байсан ч ёс зүйн зөрчлөөр тушаал буурч ажиллаж байсан хоёр мэргэжилтний нэг болох О.Сийлэгмаа ажлаасаа гарахдаа БЗС-гийн компьютероос зээлдэгч нартай холбоотой сүүлийн хоёр жилийн мэдээллийг хард диск дээр хуулж аваад, устгасан. Цагдаагийн байгууллагад ханд гэж Д.Гарди даргад даалгасан. Цагдаад хандсан боловч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдалтай байгаа юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Супер зээл пззда