СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өвөрмонголын гадаад худалдаанд Эрээн-Замын үүд боомт чухал үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

2023 оны эхний дөрвөн сард ӨМӨЗО-ны гадаад худалдаа тогтвортой өссөн талаар тус орны засаг захиргааны төв Хөх хотын гаалийн албанаас мэдээлэв.

Тодруулбал, 1-4-р сард Өвөрмонголын импорт экспортын нийт хэмжээ 60.77 тэрбум юань буюу 8.73 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.1 хувиар өссөн байна.

Тодруулбал, экспорт 26.6 хувиар өсөж, 23.38 тэрбум юань, импорт 59.6 хувиар өсөж 37.39 тэрбум юаньд хүрчээ. Үүнд тус бүс нутгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 67.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Хятад, Монгол хоёр улсын хуурай замын хилийн хамгийн том боомт болох Эрээн-Замын үүд шалган нэвтрүүлэх боомт нь ӨМӨЗО-ны гадаад худалдаанд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Энэ сарын 3-ны байдлаар тус шалган нэвтрүүлэх боомт Хятад-Европ чиглэлийн нийт 1042 ачааны галт тэргийг нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн байна.

Эх сурвалж: MN.CCTV.COM

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.