СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Сайханбилэг Америк дахь гэрээ орхиод “нисэж” яваа гэв үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бол яахын аргагүй “том шувууд”-ын нэг юм. Тэрбээр “Оюу толгой” компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэсэн, бас “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байхдаа “нисчихсэн” гэдэг.

Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа юм.

Саяхан түүнийг Америкт үнэтэй хаус худалдаж аваад амьдарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэл ил болж, монголчууд мэдсэнээс хойш мань эр тэр гэртээ очихоо больсон гэх мэдээлэл улс төр, хууль хяналтынхны хүрээнд яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн хувьд Америкт ч амьдраад байх боломж нь хумигдаж эхэллээ. Ийн эрх чөлөөний оронд дөрвөн жил шахам эрх чөлөөтэйгээр “ниссэн” экс Ерөнхий сайд маань тун удахгүй эх орондоо бууж магадгүй болоод байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.66

Улс төрийн орогнол гуйсан тул бие хамгаалагч гаргаж өгсөн. Денвер 2 сая долларын хаусанд амьдардаг гээд л тэндэхийн монголчууд шуугиад бөйна

Зочин
1 жилийн өмнө
103.10.21.16

Хэний мөнгөөр хаус авч тансаглаад бга юм бэ улсаа зарчихаад ерөнхий сайд бсан хүн шүү дээ хэдэн халтар мөнгөнөөс болж ингэж явах гэж дээ нэр хүнд байхгүй очих улс орон байхгүй үхэх газар байхгүй улс орон ард түмнийхээ өмнө хийсэн нүгэлд ээ харамсдаг болов уу хэдэн арван жилээр хөгжилийг ухрааж бна бодож байж мөнгө авах бсан юмдаа

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.113

Муу оргодол хулгайг хамгийн түрүүнд авчирч шийтгэх ёстой юм бга юмшд. Төр чадахгүй бол Ард түмэн эзэнгүй сум явуулнадаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.