ХБНГУ “FAV-Service gGmbH” болон Монгол Улсын (хөгжлийн төв) хамтын түншүүд нь Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд залуус үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авахаас гадна Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй залуу Герман улсын Тюринген мужид мэргэжил боловсролын сургалтад амжилттай хамрагджээ. Төсөлд хамрагдах гол шалгуур 18-26 настай, Герман хэлний B2-оос доошгүй түвшний мэдлэгтэй байх ёстой юм. Уг хөтөлбөрийн талаар Цэсэн боловсролыг дэмжих сангийн тэргүүн, НИХТ Д.Энхтуяатай ярилцлаа.
Цэсэн боловсролыг дэмжих сангийн тэргүүн, НИХТ Д.Энхтуяа:
-Монгол улс дээд боловсролтой боловсон хүчнийг хангалттай гэж үздэг. Тэгвэл нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин одоогийн нийгэмд дутагдаж байна. Би ХБНГУ-д боловсрол эзэмшсэн. Герман улсын боловсролын систем дэлхийд шилдэгтэй ордог. Бид энэ төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Герман хэлний шалгалтаа өгөөд тэнцсэн тохиолдолд Герман улсын Тюринген мужийн ААН-ийн тэтгэлэгтэйгээр тус мужийн сургуулиудад нарийн мэргэжил эзэмших боломжтой.
Мэргэжлийн хувьд өргөн сонголттой. Ангаах ухаан, ахуйн үйлчилгээ, цахилгаанчин , сантехникч, селесер, ахмадын асаргаа, аялал жуулчлал, IT технологи гэх мэт манай улсын хөгжилд хэрэгтэй мэргэжлүүдийг санал болгож байгаа. Монгол улсын хөгжилд дээд мэргэжилтэй хүмүүсээс гадна чадварлаг боловсон хүчин дутагдаж байгааг олж харсны үндсэн дээр энэ төслийг бүтээхээр зорьж ажил хэрэг болгосон гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tulvurtei surdag surguulid tulvurgui surgah gej baigaa ym shig yarihiin ugiin tulvurgui 3jil surahdaa sar bolgon tsalin avdag germanii Ausbildung ih deed surguuli ch unegui shdee saihan solirihiin yavuulj ugsun mungu avah VII dee burhan mini gej german helnii kursd l ih unetei bolohoos
een eenhtuya huuhen cotbsu ih honzon bodoson baila.
enhtuya berlin cotbus shuuh duudsan shuu tee. medjnu. huna lasan gej hergetd duudja asuula nuutsaa.