2023 оны нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэзээ шилжүүлэх талаар Монголын татварын албанаас тодрууллаа.
Монголын татварын албанаас НӨАТ-ын буцаан олголтоор авах мөнгөн дүнгээсээ и-баримт апп-аар дамжуулан хөрөнгийн татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн. 2023 оны нэгдүгээр улиралд 54363 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татварт 755 сая төгрөгийн татварыг шимтгэлгүй, хялбархан төлсөн байна.
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Монголын татварын албанаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.