БНХАУ-ын Үндэсний сансар судлалын газар, Хятадын Шинжлэх ухааны академи хамтран "Тяньвэнь-1" тойрог замын аппаратын тусламжтай авсан Ангараг гарагийн хамгийн том өнгөт зургийг нийтэлжээ.
Улаан гарагийн зурагны орон зайн нягтрал нь 76 м бөгөөд 2021 оны 11-р сараас 2022 оны 7-р сарын хооронд "Тянвэнь-1" тойрог замын аппаратад суурилуулсан камераар авсан 14,757 зураг дээр үндэслэн боловсруулжээ.
Хятад улс Ангараг гараг руу аялах анхны "Тянвэнь-1" хөлгөө 2020 оны долдугаар сарын 23-нд хөөргөсөн.
Хөлөг 202 хоногийн нислэгийн дараа Ангараг гарагийн тойрог замд орсон бөгөөд 2021 оны тавдугаар сарын 15-нд Улаан гаригийн гадаргуу дээр зөөлөн газардаж, тавдугаар сарын 22-нд Жужун ровер буух тавцангаас гарч, гарагийг судалж эхэлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.