Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн ойролцоох эрсдэлийг бууруулах, хүүхдэд аюултай тоглоомыг буулгах арга хэмжээг эхлүүлээд байгаа юм.
Тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Б.Энхболд хорооныхоо “Солонго-5” СӨХ-ийн даргатай уулзаж хүүхдийн тоглоомын талбайн ойролцоох бетон, хуучин цэцгийн мандал зэргийг аюулгүй болгох шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн энэ үеэр орчныхоо үзэмжид нөлөөлж буй хэрэгцээгүй болсон мухлагийг ч мөн буулгах талаар ярилцаж, шийдвэрлэхээр болжээ.
Хүүхдийн тоглох орчныг аюулгүй болгох арга хэмжээг авахгүй байх нь өөрөө үл хайхрах төрлийн хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэр юм. Тиймээс хороод болон СӨХ-үүд, иргэд, аж ахуйн нэгжүүдийг ойр орших хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулахыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.