СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын пап лам Франциск Монгол улсад есдүгээр сард айлчилна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Пап лам Франциск энэ оны есдүгээр сард Ромын Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой Монголд очихоор төлөвлөсөн талаар баасан гарагт мэдэгдэв.

Фрэнсис хоёрдугаар сард Африк руу аялаад буцаж явахдаа онгоцонд сэтгүүлчдэд Монгол руу явахаар төлөвлөж байгаа талаараа анх ам нээжээ. Тэрээр "Төлөвлөж байгаа боловч хугацаа нь одоохондоо тодорхойгүй байна" гэж хэлж байжээ.

Мөн, дөрөвдүгээр сарын 28-30-нд Зүүн Европ руу хийх айлчлалынхаа талаар "Хоёр долоо хоногийн дараа, бурхан хүсвэл би Унгар руу 41 дэх мөргөлдөө мордох болно. Дараа нь Марсель, Монгол руу явна... гэж ярьж байжээ. 

Түүний айлчлал есдүгээр сарын 23-нд болох нь батлагджээ.

Пап Францис 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол дахь ромын католик Шашны тэргүүнээр Монголд 17 жилийн турш ажиллаж амьдарч, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэн яваа санваартан Жиоржио Маренгог томилсон юм. 

Тус улс Ватиканы хувьд чухал ач холбогдолтой бөгөөд учир нь тус улс Хятадтай урт хилийн шугамаар холбогддог, нягт харилцаатай бөгөөд Ватикан коммунист улс дахь католик шашинтнуудын байдлыг сайжруулах бодлого баримталж байгаа аж.

ВАТИКАН, 4-р сарын 14 (Ройтерс)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.