СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д Монгол Улсаас тарваган тахал орж ирж байгаа асуудлыг хэлэлцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын Парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн Людмила Нарусова Монгол Улсаас тус улсад орж ирж буй тахлын халдвар тээгч тарвагануудын талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Бүгд Найрамдах Тува Улсыг төлөөлдөг тэрээр Украин дахь АНУ-ын биолабораториудын талаарх тайланг хэлэлцэх хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Тодруулбал, сенатор Нарусова "Бидэнд зөвхөн биологийн зэвсэг аюул учруулахгүй. Тухайлбал,

Түүний хэлснээр, тарваган тахлыг илрүүлэх ПСР шинжилгээ авах хүчин чадалтай лаборатори томоохон хотуудад байдаг ч халдварыг түргэн шуурхай, цаг алдалгүй илрүүлэхийн тулд лабораториудын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Тэгвэл тус улсын Шадар сайд Татьяна Голикова үүнтэй санал нийлж буйгаа тэмдэглээд, лабораториудын чадавхыг өргөтгөх асуудлыг Засгийн газар чухалчлан авч үзнэ гэсэн байна. Коронавирусийн цар тахлын үед бий болсон шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж буйг онцолсон хатагтай Голикова "Өнөөдөр Роспотребнадзор (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний ​​сайн сайхны төлөөх хяналтын холбооны алба), Россельхознадзор (Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын алба) ба мал эмнэлгийн бүх үйлчилгээ ОХУ-ын нутаг дэвсгэрт тархсан, мөн бусад улс орны нутаг дэвсгэрээс орж ирэх боломжтой халдварыг илрүүлэх бүрэн хүчин чадалтайгаар ажиллаж байгаа" гэжээ.

Эх сурвалж: Ведомости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ха ха
1 жилийн өмнө
59.153.87.6

Америкийн биолабораторитой нийлж Тахал тараалаа гээд дайрах нь уу

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.5

Ха ха манай тарваганууд орост дайн зарласан байна ш дээ,

Бсду
1 жилийн өмнө
202.126.88.74

Иди на хуй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.