Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр 58 сая төгрөгийн үргүй зардал гаргасан аудитын дүгнэлтэд тус компанийн захирал Л.Наранбаатар тайлбар өглөө.
Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:
-Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр 2022 онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэсэн нь 2015 оноос хойших түүхэн дээд хэмжээ юм. Анх удаа 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 30 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байна. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөг төлдөг байсан бол энэ тоо 5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Ажилчдынхаа цалингийн фондыг хоёр дахин нэмж чадсан.
Бумбын тахилгад 183 сая төгрөг зарцуулсан гэдэг нь ташаа мэдээлэл. Аудитын тайланд 5.9 сая төгрөг гэж гарсан. Бумбын тахилга гэдэг нь жил бүр Амарбаясгалан хийдэд монголчууд тэр аяараа, 30-40 мянгуулаа очдог. Манай үйлдвэрийн тухайд тухайн жилийнхээ үйл явцыг даатгаж, удирдлагууд нь очдог ёс заншил 40 орчим жил болж, тогтчихсон. Нэгэнт тогтчихсон ёс заншил, уламжлалтай холбоотой зүйлд компани гар татаж чадаагүй. Иймд 5.9 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ миний бие очиж чадаагүй. Манай инженер, ажилчид очиж үйлдвэрээ даатгаад ирсэн.
Архи согтууруулах ундааны тухайд 60 мянган төгрөгөөр пиво л авч уусан юм билээ. Гэхдээ хэн авч уусан нь мэдэгдэхгүй байна хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эргүү ацнууд бумбын тахилга гэж юу юм тэрний оронд 1 ядарсан ажилчиндаа зарцуулаач