СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-04-05

“Эрдэнэс Тавантолгой" компани хөрс хуулалтын тендерийн хоёр багцаас 130 тэрбум төгрөгийг хэмнэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

-Хөрс хуулалтын буюу олборлолтын тендерийг "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван жилийн хугацаатай зарласан бөгөөд хугацаа нь 2023 оны хоёрдугаар сард дууссан. Үүнтэй холбогдуулан хоёр багц тендерийг зарласан. Тендерийг хуулийнх нь дагуу ил тод зарлаж, дүгнээд энэ долоо хоногийн даваа гарагт компаниудад мэдээлэл хүргүүлсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл явж байна. Ялангуяа миний биеийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдлоо гэдэг асуудлаар мэдээлэл явж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн олборлолт буюу хөрс хуулалтын сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа дэмжих үүднээс өмнөх нөхцөлийг бага зэрэг бууруулсан. Хэн нэгнийг ялуулахын тулд, давуу байдал үүсгэсэн тендерийг бид зарлаагүй гэв.

Үнэлгээний комиссын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу:

-Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарласан. Шалгаруулалтын нээлтийг хийхэд нэгдүгээр багцад гурван ААН, хоёрдугаар багцад хоёр ААН орсон. Бүх мэдээллийг tender.gov.mn-ээс харж болно.

Өмнө нь хийгдэж байсан гэрээгээр нэг метр куб уулын цулын ажлыг 12,900 төгрөгөөр тооцож гүйцэтгэлийг өгч явсан. Бид тендерийн баримт бичигт нэг метр куб уулын цулын ажлыг 11,982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх саналын шаардлагыг тавьсан. Ингэснээр

Үнийн саналыг хамгийн бага ирүүлсэн оролцогчийг шалгаруулж тендерийн үнэлгээ хийдэг. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендерт оролцогч гэж үздэг. Үүний дагуу нэгдүгээр багц дээр “Эрдэс Майнинг Оператор” компаниудын түншлэл, хоёрдугаар багц дээр "Моннис майнинг" ХХК шалгарсан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.