СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Шувуу" ажиллагааныхан Т.Бадамжунайг эх оронд нь албадан авчирлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа.

УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайг Филиппин улсын цагдаа, прокурорын байгууллагынхан манай талын хүсэлтийн дагуу энэ сарын 3-ны өглөө Сэбү хотоос баривчилжээ.

Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг.

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг гадаад оронд худалдахад албан тушаалын байдлаа ашиглан оролцож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.248

Хүний мууд дуртай монголчууд их шаагилдаж бнаа

Зочин
1 жилийн өмнө
192.82.83.76

Юун сүртэй юм. Хүн алж хүрээ талсан юмуу. Гадны өмгөөлөлийг хөлсөлсөн тэр ерөгхий сайд Сайханбилэгээ авчраач Нямбаатараа

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.228

Одоо байгаа авилгачдаа бас янзлаарай. Бүр цагаандаа гарч 10 хувь эхэлж бэлэн өгсөн нь тендерийн ажил олж хийж амиа зогоодог ч гэх шиг л яриигддаг шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.