“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгож байна.
Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгож байна.
2023 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт хилийн боомтод нийт 7,800 “С” зөвшөөрөл олгохоос 60% буюу 4,680 зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтэд олгожээ.
2023 оны нэгдүгээр улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-наас С төрлийн зөвшөөрөл хүссэн 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс 4,680 тээврийн хэрэгсэлд хувь тэнцүүлэн олгосон. Үүнд ямар нэгэн хэлбэрээр бусдад давуу эрх олгоогүй гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдэж байна. Мөн С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулснаар харилцан хяналт тавих боломжийг бүрдүүлсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.