"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Энэ хэрэг 2022 оны 12 дугаар сард болсон бөгөөд хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлжээ.
Улмаар бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Хэрэгт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэсний дагуу мэдээллийг хүргэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм харгис нийгмийн шаар шавхаруу хог новшнуудыг хуулийн дээд хэмжээгээр арга хэмжээ ав!!! тМөн захиалагч эмэгтэйгч хатуу шийтгэх хэрэгтэй!!!!Хажууд нь юу бэ???эмэгтэй хүн байж ийм хогнуудаад захиалга өгч байдаг энэ хүн мөн үү !!!!Тэр тусмаа эх хүн ,Эмэгтэй хүн мөн үү!!!!!ёстой хогын эмэгтэй байна даа!!!!Хууль хүчний байгууллагад мэдэгдэх хэрэгтэй биз дээ!!!!!Ямар хог шаарын эмэгтэй бэ?????
Davtan heregtei hund gemt hereg uildsen bol buh nasaar ni horih yal shiitgej uran olborloh gunii uurhaid ajilluulan tend uhuuleh ni deerdee. Ulsdaa dusal bolovch tus hurgej hoolnii munguu tuluud uhvel hoidiin nasand ni jijighench gesen buyan bolog. Hoid solongos afticiin ornuudad ajillah hucheer zar tend bol harinch neg yasiig tsailgana daa
Ямар зэвүүн новшнууд вэ? Шууд алуул таарна тэр захиалга өгсөн хүүхний зурагийг тавилдаа
Торгоод явуулах байх даа
Хуульгүй улсад яана даа.Хүзүүгүй новш цаазын ялыг бхгүй болгосон.Одоо бах нь ханаж бгаа бх даа.Дуус дуус.
Тэр бузар эмэгтэйтээ нь цуг цаазаар ав новшнуудийг
нийгмийн ийм хог шаарнуудаас цэвэрлэх хэрэгтэй
zugeer al naaduulaa
аймар юм муухай
Монголд улс торчид, шуух цагдаа, эруугийн хулгайч нараас бурдсэн жинхэн мафи дураараа дургэж байна. Энэ эруугийн хулгайч нарыг улс торчид хар ажилдаа ашигладаг тул шоронд ч наранд ч дураараа дургиж байдаг.