СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-30

🔴LIVE: “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлэг болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, 13 яам, Нийслэл, 9 дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллүүд оролцож байна. 

“Стандарт ба хөгжил” нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үг хэлэв. 

-Салбар бүр өөр өөрийн гэсэн хөгжлийн чиг хандлага, бодлого,онцлогтой. Гэхдээ аль ч салбарын хөгжлийн суурь нь стандарт юм байна гэдгийг бид хаа хаанаа мэддэг болжээ.Бид эмх цэгц, эрэмбэ дараа, чанарын хүртээмжтэй байдлыг тодорхойлж тогтоон, тэдгээрийг хянаж,хэмжиж чаддаг болсон цагт л бодит хөгжилд хүрнэ. Стандарт бол шинжлэх ухаанд суурилсан, Улс орны хөгжлийн гол хэмжүүр, Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Хүн амын амьдралын чанар, хэрэглээний аюулгүй байдлын баталгаа нь байх ёстой.

Стандарт, хэмжил зүйн байгууллага нь төр засгийг техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөмж, зөвөлгөөгөөр ханган чиглүүлж байдаг гол газар. Мөн улс орны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нэн чухал нөөц ундарга нь юм.
Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, иргэд, олон нийт олон улсын байгуууллагууд гээд бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлэг зөвөлгөөнийг орон даяар өрнүүллээ.

Хамгийн гол нь Стандарт гэж юу юм, стандарт бүх салбарт зохих түвшинд мөрдөгдсөнөөр улс оронд маань ямар өөрчлөлт,шинэчлэлтүүд бий болох юм, яавал бид стандартыг бүх шатанд чанд мөрддөг болох юм, бидний аж амьдрал хэрхэн сайжрах юм. Үүний тулд хэн, юуг хэрхэн гүйцэтгэдэг байх юм. Аль шатанд яаж оролцох юм гэдэг ойлголт,хүлээлт,үйл ажиллагааг үндэсний зорилт,нэгдмэл үнэт зүйл болгохыг зорьж байна.

Өөрөөр хэлбэл .

Хэлэлцүүлэгт нийтдээ 16567 иргэд, албан хаагчид оролцож, давхардсан тоогоор 6987 орчим санал хүлээн авсан. Хэлэлцүүлэгт Засгийн газрын харъяа 13 яам, харъяа агентлагууд, нийслэл болон 9 дүүргийн захиргааны байгууллагын төлөөлөл, 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээр дамжуулан орон нутгийн шат шатны байгууллагууд, хувийн хэвшил, иргэд олон нийт өргөн хүрээнд хамрагдлаа.
Хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг багцлан үзвэл иргэд, олон нийтэд стандартын соёлын тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх; -13%, ерөнхий боловсролын сургуульд стандарт, хэмжил зүйн чиглэлээр суурь мэдлэг олгох, цаашид их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт стандарт, хэмжил зүйн асуудлыг тусгах; - 7%, хүүхэд болон хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах орчинтой холбоотой стандарт, техникийн нөхцлийг сайжруулах, хуульчлах; -9%, сорилт, туршилт, шинжилгээний үзүүлэлтийг ахиулах, итгэмжлэлгдсэн лабораториудыг нэмэгдүүлэх; -12%, хэмжил зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах; -3%, стандартын хэрэгжилтийг хянах тогтолцоотой болох; -4%, Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, харьцуулалт хийх нөхцлийг бий болгох; 13%, барилга, дэд бүтцийн салбарыг хүлээн авах комисст стандарт, хэмжил зүй харицусан мэргэжилтэнийг оруулах; -10% гэх мэт өргөн хүрээний асуудлуудыг онцолжээ.
Үүнээс Дүгнэж үзвэл, гэсэн санал, дүгнэлтүүд давамгайлж байна.
Цаашид энэ хүрээнд иргэд, олон нийтээс ирүүлсэн саналд үндэслэн стандарт, хэмжил зүйн салбарын эрх зүйн орчныг улам сайжруулах, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж, эрчимтэй хэрэгжүүлэх ажил салбарын хүрээнд ид өрнөж байна. Иймээс иргэдээс санал авах, түүнийг эрэмбэлэх, бодлогын баримт бичгүүдэд тусган эргэн мэдэгдэх эргэх холбоот хэлэлцүүлгүүд цаашид ч үргэлжлэх болно.Монгол хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй аж төрөхтэй шууд холбоотой салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилгын салбарт хамгийн олон стандарт мөрдөгддөг хэрнээ энэ салбаруудад л хамгийн их асуудал гарч, аюул эрсдэл тулгардаг. Яагаад гэвэл хяналтын үйл явц нь эзэнгүйдчихсэн.
Цаашлаад Стандартын хэрэгжилт хангалтгүй байгаагаас гадаад улс орнуудтай эдийн засаг, экспортын чиглэлээр нээлттэй, “стандарт” гэсэн нэг хэлээр ярьж ойлголцоход хүндрэл гарч байна.Манай улсад нийт 6515 стандарт мөрдөгдөж байгаагаас 43% нь олон улсын түвшинд хүрсэн. Улсын хэмжээнд 1.2 сая хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгад хамрагдаж байна. Нийтдээ 265 байгууллага тохирлын үнэлгээнд хамрагдсанаас 32 Баталгаажуулалтын байгууллага, 186 Сорилтын лаборатори, 47 Хяналтын байгууллага байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.