СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ё.Баатарбилэг нарын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирж магадгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо гаргаж, улмаар УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Байнгын хороод хаалттай хуралдаж дэмжсэн ба өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн Ж.Мөнхбатыг оролцуулаад, 72 гишүүнтэй болж байна. Нөхөн сонгуулийн талаар ч СЕХ шийдвэрээ гаргах цаг болж байна. 

УИХ-ын гишүүдийн тоо цаашдаа ч буурна гэж эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Адъяасүрэн нарын таван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирж магадгүй байна.  

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд Эрүүгийн хуулийн 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан”, 22.10-2-т заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.

Харин, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хүргэн Б.Габит гэх хүнээрээ дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. 

Цаашилбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Б.Энх-Амгалан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ч орж ирж магадгүй. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар татсан бөгөөд шүүх хилээр гарахыг нь хязгаарлах захирамж гаргасан. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг мөн хилээр гарахыг хязгаарлах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд энэ дагуу шийдвэрлээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг сайд байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан З.Энхболдтой хамаатай гэгддэг “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн буруутгаад байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

ИХд асуудалд холбогоогүй гишзүүн үлдэхүү бараг тармаар юм

Хао
1 жилийн өмнө
202.131.248.206

Эднээс гадна аймаар том акул, Бямбацогт, Амарбаясгалан , Хүрэлбаатар энэ тэр яасан бэ? Яригдаад л байсан таг болчихлоо.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.183

Harin teh

Тогтохсүрэн
1 жилийн өмнө
122.201.19.99

Ээ пиздаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.