УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг дэмжихээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Бүлгийн хуралд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, МАН-аас баримталж байгаа байр суурийг илэрхийлж, чиглэл өгсөн бөгөөд гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэж намын даргын хувьд шийдвэрлэсэн. Ингээд бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих шийдвэрийг албан ёсоор гаргасан.
Хуралдаанд манай 61 гишүүнээс 46 нь оролцсон бөгөөд дийлэнх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүрэн дэмжсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү..
Эх орны ирээдүй гэрэлтэй болох чиглэл рүү том алхам хийлээ. Одоо УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол батлагдсан дариуд тэдгээрийг саатуулж шалгаж хэрэгтэй.