СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-29

Зуны цагийн хуваарьт шилжихгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Зуны цагийн хуваарьт шилжүүлэх асуудлаар яамдаас санал авсан. Манай улс нар мандаж, жаргаж буй цагтай тохируулан ажил хөдөлмөр эрхлэх байдалд илүү анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засаг, ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг.

Яамдаас санал авахад, ЦХХХЯ болон Стандарт хэмжилзүйн газраас "Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог" гэсэн тайлбар, санал ирсэн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй. Тогтоолыг УИХ-д танилцуулж, тогтоол гаргаад Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой.

Жишээлбэл, амьдрал дээр 06:40 цагт нар мандаж байхад бидний ажил хоёр цаг 30 минутын дараа эхэлж байгаа байдал нь бүтээмжийг сулруулж байна гэж үзэж байгаа. Барилгын салбар хоёр ээлжээр ч ажиллах боломж бүрдэх юм.

Ажлын цагийг 08:00 цагт эхлүүлдэг байж болно. Гэхдээ хүүхдийн хичээл 07:00 цагт эхлүүлдэг болох уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Хүн бүр амьдралын хэв маягаасаа шалтгаалж өөр өөрийн саналаа гаргаж байгаа. Ер нь сурагчдын амралтыг тохиолдуулан долоо хоногийн амралтаар цагийн хөдөлгөөнийг хийж чадвал энэ хугацаанд цагийн зөрүүд дасах боломжтой. Хөгжилтэй орнуудын 99 хувь нь цагаа өөрчилдөг байгаа юм. Эрүүл мэндийн салбар цаг өөрчлөгдсөнөөр амьдралын хэв маягт гарах эрсдэлийн судалгааг хийгээгүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.