СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-29

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн дараа намын бүлэг хуралдана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэгдэж байна. Харин тус дэд хорооны шийдвэр гарсны дараа МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж, улс төрийн шийдвэрээ гарах юм.

МАН-ын ЕНБД, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-МАН-ын Хяналтын ерөнхий хороон тус асуудалд нэр нь холбогдсон гишүүдээс тайлбарыг нь аваад эхэлсэн. Ойрын хугацаанд бүх асуудал шийдэгдэнэ. Намын гишүүнээсээ түдгэлзэхээр өргөдлөө өгсөн гишүүн байгаа. Хяналтын ерөнхий хороо албан ёсны шийдвэрээ танилцуулна гэж бодож байна. Халдашгүй байдлын дэд хороон дээр хууль хяналтын байгууллагууд ямар баримт мэдээлэл дээр үндэслэж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ярьж байна вэ гэдэг нь чухал. . Өмнө ч ийм асуудал гарч байсан. Тухайн үед Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг гол болгож нам улс төрийн шийдвэрээ гаргаж байсан.

Таван Ш ажиллагааны “Шүүр” ажиллагааг миний хувьд хариуцан ажиллаж байна. Төрийн бүх түвшинд хуулийн зөрчилтэй албан тушаалд томилогдсон албан хаагчдын асуудлыг хөндсөн байгаа. Урьдчилсан байдлаар нэлээдгүй зөрчил илэрсэн гэдэг мэдээлэл авсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.121.252

Энэ одоо юу гэсэн үг вэ? Халдашгүй байдлын дэд хороо нь буруу шийдвэр гаргасан бол тэрийг засахгүйгээр Их хурал нь дагах юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.