СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жуулчдын цүнхнээс бэлэн мөнгө хулгайлсан монголчуудыг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Тайландын Суварнабхуми буюу Бангкокийн олон улсын нисэх онгоцны буудалд жуулчдын цүнхнээс бэлэн мөнгө хулгайлсан гурван монгол эрэгтэйг цагдаа нар баривчилжээ.

Тодруулбал, 37 настай Д, 51 настай Б, 37 настай Б нарыг энэ сарын 24-ний өдөр тус нисэх буудлын Б давхраас баривчилсан гэж Суварнабхумийн ерөнхий менежер мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн оройноос пүрэв гаргийн өглөөний хооронд Япон, Тайланд болон Канадын дөрвөн жуулчин түрийвч ба бэлэн мөнгөө хулгайд алдсан талаараа цагдаад мэдэгдсэн бөгөөд албаныхан хяналтын камерын бичлэг шүүж үзсэний эцэст хэрэгтнүүдийг илрүүлэн баривчилжээ.

аж. Хяналтын камерын бичлэгээс харахад, хэрэгтнүүд бүлгээр ажиллаж, хохирогчдыг хэдэн талаас нь бүсэлсэн бөгөөд сэжигтэн хоёр эмэгтэй жуулчдын ачаа тээшийг даавуугаар халхлах үед бусад нь тэдний цүнхнээс бэлэн мөнгийг нь хулгайлсан байна.

Эх сурвалж: Bangkok Post

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.179.54

Ард түмэн ядуу юм чинь өөр яахын

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.