Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаатай ярилцлаа.
Тэрбээр:
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хэмжээнд төрийн өмчийн Эрдэнэс тавантолгой ХК, орон нутгийн өмчит Тавантолгой уурхай, хувийн өмчит Энержи ресурс уурхай гэсэн гурван уурхай үйл ажиллагаа явуулж байна. Цогтцэций сумын ард иргэдийн ажил амьдрал энэ гурван уурхайтай салшгүй холбоотой. Бүгдээрээ л сум орон нутагт татвараа төлдөг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг. Орон нутгийн өмчит Тавантолгойн уурхайн хувьд Цогтцэций сумын ууган уурхай. Тэр ч хэрээрээ Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын төсвийн орлогын 60-90 хувийг дангаараа бүрдүүлж өгдөг. Энэ хөрөнгөөр манай сумын ард иргэд амьдарч байна. Манай сум төсвийн орлогоо дангаараа бүрдүүлдэг аймгийн хэмжээний дөрвөн сумын нэг байж чаддаг нь жижиг Тавантолгойн уурхайн үр өгөөж юм.
Орон нутгийн “Тавантолгой” ХК нь Өмнөговь аймагт 284,8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан шилэн компани бөгөөд улсын хэмжээнд ногдол ашиг олголтоор тэргүүлдэг топ таван компанийн нэг.
Өнгөрсөн намар "мөргөцөг“-ийн хулгай гэх асуудал гарсан. Орон нутгийн төрийн байгууллагын зүгээс хоёр уурхай хооронд үүссэн асуудал дээрээ наануу цаануу гэж оролцох зүйл байхгүй. Хувь хүний зүгээс сонссон зүйлээ хэлэхэд мөргөцгийн асуудал нь нүүрсний хулгай биш, хоёр компанийн уурхайн техник, олборлолтоос үүдсэн нүүрсний өглөг, авлагын асуудал гэж ойлгосон. Улмаар хоёр компанийн зүгээс нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй хэмээн харилцан тохиролцоонд хүрсэн гэж сонссон хэмээн ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулгайлаагүй бол бүр л их мөнгө өгөх байсан байлгүй. Ажнайг өмөөрөөд байгаа юм уу, хаашаа юм.
Хулгайлаагүй бол бүр л их мөнгө өгөх байсан байлгүй. Ажнайг өмөөрөөд байгаа юм уу, хаашаа юм.