Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг 03 дугаар сарын 28-ны өдрийн 19:12 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.