Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярын цагдан хорионы шүүх хурал өнөөдөр болов. Улмаар сэтгүүлч Б.Анхбаярын цагдан хоригдох хугацааг дахин нэг сараар сунгасан байна.
Б.Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан тухай шүүхийн мэдээнд дараах тайлбарыг бичжээ.
-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Анхбаярыг Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг, тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Анхбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэл тогтоогдсон. Иймд хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгаж шийдвэрлэв гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо яахав дээ.Даанч их түрэмгий байсан юм.Тэр нэг жонгиноотойгоо нийлчихээд их байсан юмаа.
Шоронжсон монгол улс болж дээ арай хэтэрхий хэлмэгдүүлэхээ болиоч ээ !!!! Үнэнийг хэлсэн бүхнийг барьж хорьдоор болиоч