Ардчилсан намы гэрчилгээ, тамгагүй дарга Лу.Гантөмөр анхны шийдвэрээрээ хууль, хяналтынхныг мухардалд оруулах агуулга бүхий мэдэгдэл хийсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртлөө.
Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокуророос нэрийг нь оруулж ирээд байгаа "Ажнай" Д.Бат-Эрдэнийг өмөөрч, "Авч үлдэнэ" хэмээн мэдэгдлээ. Гэтэл энэ нь хоосон улстөржиж, асуудалд зарчимч бусаар хандсан үйлдэл боллоо хэмээн иргэд үзэж байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд “Тавантолгой транс” компанийн 70, орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Үлдсэн 51 хувьд албан бусаар "эзэн суусан" түүнийг нүүрсний хулгайн асуудлаас салгаж ойлгох боломжгүй юм. 2017 оноос нүүрсний хулгайн асуудал яригдахад түүний нэр гарсан, эх сурвалжууд ч түүнтэй холбож ярьдаг. Нүүрсний хулгайн талаар анх шүгэл үлээсэн гишүүн асан Л.Энхболдын хувьд ч баримттайгаар ярьдаг. "Ажнай Бат-Эрдэнийг шалгана, шалгахаар боллоо" гэдэг мэдээлэл маш их гардаг ч алхам ахилгүй өдийг хүрч байж, прокуророос нэрийг нь оруулж ирж байхад АН-ын бүлэг нь өмөөрч, хамгаалаад байж болохгүй. Юу юугүй барьж хорих гээгүй, үнэн мөнийг нь тогтооно гэж байхад УИХ-ын гишүүд нь зарчимтай байх хэрэгтэй” гэлцэж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар нэрийг нь оруулж ирсэн гурван гишүүний асуудлыг маргаашийн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
муж хулгайч нар сөнөтүгэй
Хулгайч нарын шийтгэхгүй босно шшү
Зөө зөө, иймэрхүү хулгайчаа өмгөөлж хамгаалж байгаа бол энэ АН байхгүй байсан нь Монголд маань машид тустай юм байна. Арга ч үгүй дээ өнөө хэдэн хулгайч нар нийлсэн хойно, өөдтэй үйлстэй юм эднээс сонсдохгүй ээ.