СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шадар сайд Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны механизмууд болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн 4 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Беларусийн Олон Улсын авто тээврийн харилцааны талаарх хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг өнгөрөгч 2022 онд зохион байгуулсан” гэдгийг онцоллоо.

Мөн хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ талууд тэмдэглэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.