СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-28

“Хүнсний хангамж, аюулгүй байдал- хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав. Хэлэлцүүлгээр хүнсний салбарын баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн төсөлд тусгах зорилготой юм.

- Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл,
- Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл,
- Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл,
- Бэлчээрийн тухай хууль
- Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийн тухай хууль зэрэг 5 үйл ажиллагааны чиглэлд 10 гаруй хуулийн төсөл өргөн барьснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн бүрэн хэрэгжинэ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд боловсруулж буй хууль тогтоомжийн явц байдлын талаар илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, байнгын хорооны гишүүд болон салбарын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан алба, агентлаг, мэргэжлийн байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллагууд, малчид тариаланчид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.