СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсен, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансо, Эл Салвадор Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алданов Франкеко Алварез, Бахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Гассан Мухаммед Аднан Шейху, Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Өструп Мөллэр нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Үүрэгт ажилдаа орж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.