СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-28

МТС болон Хөсөг трейдийн уулзварын чиглэлийг өөрчилнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хуучнаар механик инженерийн сургууль /МИС/, одоогийнхоор механик тээврийн сургууль /МТС/ орчмын түгжрэлийг сааруулах ямар нэгэн алхам хийхийг иргэд Замын хөдөлгөөний удирдах төвд хандан олонтаа гаргах болжээ. 

МИС-ийн нөлөөлөл нь Нарны гүүр, Энхтайваны гүүр, Баруун 4 зам, Гэсэр сүмийн уулзварууд, Бөмбөгөр, Их дэлгүүр гээд төв замуудад ирдэг аж. Тиймээс энэ нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд урагш нэвтрүүлэх орон зай байхгүй тул хотын төвийн бусад гудамж замд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. 

Иймд МТС-ийн уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчлөхөөр яригдаж байна. Ингэснээр: 
-Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29,9 хувиар нэмэгдэнэ.
-МТС-н уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.
-Хөдөлгөөн зохицуулалтын тоо багасаж тэнцвэртэй зорчилт бий болно гэж холбогдох албаныхан үзэж байна.
Мөн, Ажилчны гудамж Хөсөг Трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсдэгээс болж Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзварын ачаалал нэмэгдэж, Энтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг асуудлыг шийдэхийг иргэд хүсжээ.


Иймд, дээрх гудамжны зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр болж байна. Ингэснээр, 
-Дээрх бүсүүдэд замын хөдөлгөөний эрчим 34.1 хувиар нэмэгдэх боломжтой. 
-Бүх чиглэлд хүлээлтийн хугацаа багасаж хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар сайжирна.
-ТЭЦ 4-н зам буюу Эрчим хүчний гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна гэж үзэж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.