Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд болж, хэд хэдэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцсэнээс жагсагч Б.Жагарын Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэд татгалзсан хариу өгч байсан юм.
Тус намыг үүсгэн байгуулах өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтуудад нийцээгүй тул ийн шийдвэрлэж байжээ.
Гэтэл өчигдөр Улсын дээд шүүхээс Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга гэх Б.Жагараас ирүүлсэн хүсэлтийг хангах боломжгүй хэмээн мөн буцаажээ. “Намын нэг гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний алдаатай мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлтийг Улсын дээд шүүхийн шүүгч нар хэлэлцээд, холбогдох бичиг баримтын хамт буцаан шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
100 ямаанд 60 ухна гэгчээр хог болсон олон намаар юу хийдгийн.
Ядаж байхад Нэрээ Зөв сонгоосой доо юу ч гэх вэ дээ.Ийм нэр өгч байх ч гэж дээ.