СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Монгол бадарчин" Амай: Надтай ямар нэг зүйл тохиолдвол нэг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Монгол бадарчин" Амай хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн Тэгвэл Амай өөрийн цахим хуудастаа бичлэг хийн оруулжээ. Тэрбээр өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 17 цаг өнгөрч байгаа гэнэ. Мөн түүнд улс төрийн зорилгоор хэрэг тохож байгаа бөгөөд цагдаагийн албан хаагчид дарамталсан. Тус асуудлыг ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар анхааралдаа авахыг хүсжээ. Мөн хар тамхи хэрэглэсэн асуудалдаа тайлбар хийж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн ургамал хэрэглэсэн гэлээ.

"Монгол бадарчин" Амай:
-Өнгөрсөн шөнөөс эхэлж өлсгөлөн зарлаж эхэлсэн. Учир нь өнгөрсөн баасан гарагт миний бие номынхоо ажлаа хийгээд гэртээ байсан. Гурван цагийн үед цагдаагийн албан хаагчид манай гэрт ирээд намайг авч явсан. Тэд намайг хар тамхи хэрэглэж байна гэдэг дуудлагын дагуу ирлээ гэж хэлсэн. Энэ нь гэртээ намайг байхад болсон үйл явдал гэхээр олон сараар хууль хүчний байгууллага хянаж байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хоёр давхарт очсон. Шээсний шинжилгээг гэрчтэй, өмгөөлөгчтэйгөө байхдаа өгнө гэхэд тус цагдаагийн газрын ажилчид дарамталж эхэлсэн. Олон цагдаа нар дарамталсан. Хүчээр гарын үсэг зуруулах гэж оролдсон. Миний шинжилгээгээр Lst бодис илэрсэн. Гэхдээ үүнийг дараа нь өөрчилсөн. Ингээд 28 цаг намайг саатуулсан. Унтахгүй байсан болохоор сүүлдээ галзуурдаг юм билээ.

Миний мэдэрсэн сэтгэл санааны дарамт арилахгүй байна. Энэ асуудалд салбарын сайд нь анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Иргэдийн эрхэнд ноцтой халдсан асуудалд дотоод хяналт шалгалт явуулаасай.

Дараагийн асуудал нь би УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна. Намайг хэрэглэсэн гэж яллах гээд байгаа тэр зүйл нь манай уламжлалт ардын эм. Манай улсад гадны хортой тамхийг зарж борлуулдаг. Гэтэл ардын уламжлалт тамхийг хориглодог байх жишээтэй. Энэ ардын эм нь олон төрлийн өвчнийг эдгээдэг. Үүнийг эмийг компаниуд зөвшөөрдөггүй, борлуулалтад нөлөөлнө гэж үздэг бол тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаар нь спиртийн компаниуд ч бас зөвшөөрдөггүй. Тус ургамлыг НҮБ, ДЭМБ-аас 200 гаруй өвчинд сайн, хавдрын өвчнийг эдгээдэг гэж 2021 онд тунхагласан. Олон улсад 4-р зэргээс 1-р зэрэгт шилжсэн. Манай улс тавьсан хоригоо өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Амь насаараа дэнчин давьж байгаа учраас энэ асуудлыг судлаач хүний хувьд тайлбарлахыг хүсэж байна гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тнс
1 жилийн өмнө
203.91.115.48

Ямар эм юм болдоо? Purple Lemon Haze sativa юм болвуу

Зочин
1 жилийн өмнө
192.82.85.217

Том дарга нарын хүүхдүүд дарамталсан байх аа. Атаархсан ч юм уу, зөв сэтгэлгээнд нь. Нэг л учир битүүлэг санагдав. Учир шалтгааныг тодруулах. Төр засгийнхантай маргалдав уу, зөрөлдөв үү? Хэрэв тэгсэн бол хүн бүр канондсон мэт нэг хэв маягаар сэтгэх албагүй шүү дээ. Хүн бүр өөр өөрийн шааригтай шүү дээ. Шаариг бүр өөр өөрөөр сэтгэнэ, бөөндөх аргагүй, нэг болгон нийгэмчлэх аргагүй шүү дээ. Өөрөөр сэтгэгчдийг хорих нь Хятадын коммунист арга шүү. Арай үгүй байх гэж найдъя. Амай-Золбаяр бол Монголын оюуны өмч.

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.45

buzar tembuutei uvsiiin xar adgiin medreltei huuur aav ni gej arhichin uvgun huur avilgal avch diplomiin buzar buhniig hj bsn odoo tsendenbal gd hudlaa hutsaad hunii um tsuslaad yawj bdg huur uvgun eej gj buzariin buzar hortoi hool hj guanz ajilulj bdg buun asuudal bolson buzar emgen huur tursun ax ni geh xar tamhinii naimachin adgiin buzar shorongiin hadaas duu gej xar tamhi gadaad s yawuuldag buzar huur udam sudraaraa hunii um idej uuj tsusalj ashiglan zalilan huran mehlen hudlaa hutsad hanaj tsadahgui tsaichihsan adgiin buzaruud uter turgen yal iin deed uguud bh eostoi gyandand ru ni tsul uhcheesen uvsiiin buzar huur g

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.