Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, иргэдэд түгшүүр төрүүлдэг М-ийн бүлгийн Г, О, З нар нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаарджээ.
Улмаар өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20 см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс ажлын хэсгийн урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авчээ. Иймд тухайн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bitgii hudlaa tsutsaj bai ta nar avlagatai bolood awsan bh
Ийм хүмүүсээс их юм илрэнээ!
aimaar boljee