СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-28

“Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын 32 ажлын байрны нөхцөлийг хүнд, хортойд тооцох саналтай байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Энэхүү өөрчлөлтөөр тус байгууллагын нийт 32 ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулах юм. ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс тус газар хийсэн “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, дүгнэлт”-тэй уялдуулан энэхүү өөрчлөлтийг хийж байгаа аж.

юм. Эдгээр ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцээгүй, эргономикийн болон ажиглалт судалгаагаар эрсдэл өндөр, хязгаарлагдмал орчинд их биеэр хэт хазгайд бөхийж ажилладаг, хэт чийглэг буюу усан дотор удаан хугацаагаар зогсож ажилладаг… зэрэг нөхцөлтэй. Тиймээс хүнд, хортой гэж үзэх нөхцөл болж байгаа аж.

Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.