™ watch dif|

Дархан цаазат газарт алт олборлож байсан этгээдүүдийг хилчид илрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Цогт сум дахь Их говийн дархан цаазат газар, хилийн бүсэд хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0166-р ангийн хилчид илрүүлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат дөрвөн иргэн хилийн бүсэд хууль бусаар нэвтэрч, хууль бусаар алт олборлож байсан ба хилчид илрүүлэн, үйлдлийг нь таслан зогсоож, хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Эд мөрийн баримтаар алт хайгч багаж гурван ширхэг олборлосон алтыг хураан баримтжуулжээ.

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас гадна Их говийн Дархан цаазат газрын А бүсийн захиргаанд хяналт хийгдэж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.