Нийтэлсэн:
Б.Баярцэцэг
1 жилийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Элчин сайд нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Үүнд:
- Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеланд
- Бруней Даруссалам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пехин Дато Рахмани Дато Басир
- Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Маника
- Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэас Рийкэн
- Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен-Абба Витале
- Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Сабино Вака Нарваха
- Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лина-Кайса Миккола
- Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аль-Бусайди
- Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хассане Рабехи
- Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитро Пономаренко нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.