СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы аялал жуулчлалын визийг цахимаар мэдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Япон улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч, цахим виз олгож эхэлнэ.

Тодруулбал Японы ЭСЯ визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж үзсэний дараагаар албан ёсоор хүлээн авсанд тооцно. Харин виз мэдүүлгийн материал дутуу тохиолдолд бүртгүүлсэн гар утасны дугаар, эсвэл цахим шуудангаар холбогдоно.

Мөн виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болсны дараа материалтай нарийн танилцана. Материал хүлээн авснаас хойш ойролцоогоор ажлын 4 хоногт багтаан виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай цахим шууданг илгээнэ. Түүнчлэн виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол гарч болзошгүй юм байна.

Харин виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд хариуг цахим шуудангаар илгээх бөгөөд татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй гэдгийг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.