“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг өнөөдөр /2023.03.24/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжаалжээ.
Цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжжээ. Өмнө нь түүхий коксжих нүүрсийг биржээр арилжаалж байсан бол энэ удаад эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай борлуулсан байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор амжилттай борлуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.