СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-24

Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс танилцуулав. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

-Өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Надад даалгасан нийгмийн даатгалын тухай багц хуулийг хэлэлцүүлэх ажил байсан. Үүнийг мөн УИХ-аар хэлэлцүүлээд явж байна. Салбартаа олон ажлыг хийж хэрэгжүүлэх зорилготой байсан. ХНХ-ын сайдаар гурван сарын хугацаанд ажилласан. Намайг харлуулах ажиллаагааг зохион байгуулалттайгаар хийсэн. Их хэмжээний хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан, надад хэрэг үүсгэсэн. Нүүрсний хулгайн асуудалд миний бие ямар ч холбоогүй. Прокурорын хэрэг үүсгэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг зүйл заалтаар буруутгаж байгаа. Иймд шат шатны байгууллагад гомдол гаргаад явж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Манай улс нүүрс, зэс гэдэг томоохон бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдан авч, банкаар дамжуулж улс төрийг барьцаалдаг асуудал нууц биш. Ордонд бус эргэн тойронд шийдвэр гаргадаг болжээ. Зарим улс төрийн албан хаагч архи хундаглаад явдаг асуудал байна. Энэ байдлаасаа салах цаг нь болсон гэж үзэж байна. Ойрын 15-20 жил нүүрс, зэсээ ил тод байлгах ёстой. Нөхцөл байдлаа өөрчилье гэж байгаа юм. МАН, АН ялгаагүй.Т.Аюурсайхан прокуророос яллагдагчаар татагдсан гэдгээ хэлсэн. Үнэн зөвөө тогтоолгоорой гэдэг зүйлийг Засгийн газрын хуралдаан, намын хурал дээрээ ч ярьсан. Энэ утгаараа өнөөдөр чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээж авсан гэж ойлгож болно гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.