СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Д.КёкүшюзанБатбаяр, Т.Баясгалан нарын барьсан барилга халуун усаа өгөхгүй иргэдийг хохироож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Д.КёкүшюзанБатбаяр, Т.Баясгалан, Улсын заан Ч.Батзориг нарын хамаарал бүхий хүмүүс Эрчим хүчний зохицуулах хороонд нөлөөлж Арцат-2 хотхоны халуун усыг таслуулж, иргэдийг хохироосон үйлдлийн талаар оршин суугчид мэдээлж байна. 

Оршин суугчид:

-Манай хотхон 1000 өрхтэй нийт 5000 иргэн амьдардаг. 2022 оны зургаадугаар сард ашиглалтад орсон. Есдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд хэрэглээний халуун усгүй байсан. Барилгын компани нь анх "Опен хаус" гэх орон сууцны компанитай гэрээ байгуулж халуун усаар хангаж байсан ч "Ди ди прогресс" гэдэг компани дундуур нь орж ирсэн. Түүнээс болоод энэ хоёр орон сууцны компани манай хотхоны хангагч байгууллагаар ажиллах гээд хоорондоо маргаан үүсгэсэн юм билээ. Үүнээс нь болоод . Энэ хоёр орон сууцны компанийг судлаад үзэхээр асуудалтай гэдэг нь харагдаж байгаа юм.

Яармагт байрлах олон орон сууц зэвтэй ус хэрэглэж байна. Барилгын компанийн алдаатай, стандартын бус шугам сүлжээ тавьснаас болоод ийм зэвтэй ус гарч байгаа. Бид 12-р сард мөн усаа таслуулсан. Энэ асуудлаар оршин суугчид Эрчим хүчний зохицуулах хороонд хандахаар манай хотхоныг анх барьж байгуулсан "Жаврын хөндий" компани "Опен хаус", "Ди ди прогресс" гэдэг хоёр компанитай гэрээ хийчихсэн гэдэг бичиг байдаг. Төрийн байгууллагууд үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. 

- Иргэдэд байрны үнийг багаар тооцож байгаа гэж итгүүлдэг. 1 блокт 120 айл байдаг. Ингэхээр татварын мөнгө нь бараг тэрбум төгрөг болно. Энэ 7-р блокыг Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Баярсайхан гэж хүн бариулсан. Тэгээд хувийн дансаараа мөнгөө авдаг. Энэ чинь татвар төлөхгүй гэсэн арга. Энэ асуудлыг татварын байгууллага шалгах байх гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
192.82.86.123

Яах гэж энд байр авсийн.Их муу барьсан,дээрээс нь муу усанд холбогдоогүй.Байнга асуудалтай бна даа

Зочин
1 жилийн өмнө
150.129.143.93

Дутуу барилгаа барихгүй,Энэ Баясгалан хатагтай чадал чансаа муутай юү.Хүний амьдралд их садаа болж ба даа

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.126

Бузрын шуналтай Баясгалан хаана ч явсан батгана шиг гай тарьж ,хараал идэж явах юмаа нээрээ .Ямар заваарсан хүүхэн бэ .зайлаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.