СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Малаа хариулж яваад сураггүй алга болсон хоёр малчин нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат малчин Г /54 настай, эрэгтэй/ болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г /61 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн харьяат малчин Г-нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт 19:42 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн гуравдугаар сарын 22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тус өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г /61 настай, эрэгтэй/ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гуравдугаар сарын 22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.