Говь-Алтай аймаг, Хөхморьт сум Хүйсийн говь багийн “Цагаан ташаа” гэдэг газар тус сумын харьяат иргэн О нь 03 дугаар сарын 20-ны өдрийн 21:00 цагт утасны сүлжээ барьдаг газар руу гэрээсээ явган гарч яваад сураггүй болжээ.
Сураггүй болсон тухай дуудлагыг 03 дугаар сарын 21-ний өдрийн 15:23 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид иргэн О /61 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт тус багийн “Цагаан ташаа” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 1 км/-аас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.