СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр настай охинд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг нээж, шалгана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

"Миний охиныг цэцэрлэгийн багш нь зодож, гэмтэл учруулсан байна" гэх дуудлага, мэдээлэл 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Түүнчлэн охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилжээ. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдах юм. хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Энэ талаар охины ээж:

-Хоёрхон настай хүүхэд хүчирхийллийн золиос биш! 2023 оны гуравдугаар сарын 20 буюу нэг дэх өдрийн орой охиноо цэцэрлэгээс авдаг эгчийн гэрээс очиж авлаа. "Танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой. Багш нь хэлж байна билээ" гэж дамжуулан хэлж өглөө.

Охиныхоо духыг хартал зүүн хэсэгтээ хөхөрч хавдан, судас нь дагаж тэлсэн хагаралттай байлаа. Үүнийг хараад багш руу нь залган асуутал "Анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо" гэсэн хариу тайлбар өгсөн.

Хөхрөлтөөс харахад бага насны ялангуяа хоёрхон настай хүүхдийн хийх үйлдэл яавч биш байсан. Өглөө очиж камер шүүж үзтэл бурхан минь, охиныг минь цэцэрлэгийн хаалганаас авахуулан чирж, газар унах үед гараас нь татан савчиж, агаарт өргөн чирж ариун цэврийн өрөө рүү авч орон 5 минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа. Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан. Багш хүүхдийг камерын бичлэг хийдэггүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана.

Өмнө нь хүүхдийн маань хамарт шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохьсоноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан. Хоёр багш ангидаа орилж хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш. 93-р цэцэрлэг юу хийдэг юм бэ? Энэ болзошгүй эрсдэлийг бид тооцоолоод удаа дараа гомдол гаргаад байхад эцсийн үр дүндээ хүүхэд минь бие болоод сэтгэлийн гэмтэлтэй болоод үлдлээ" хэмээн өөрийн цахим хаягаараа илэрхийлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.70

Тэр бичлэгий нь тавиач

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.136

Бичилэгийн ил тод тавиач үнэн бол арайчдээ арга хэмжээ авхуул

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.6

арай дэндүү юмааа

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.217

Хүүхэд анги танхимдаа санамсар болгоомжгүй үүдээс унах бэртэх бие биенээ түлхэж гэмтээх мөн өөрийнхөө хамартаа эд зүйл хийж таглах тийм үйлдлүүд зөндөө гардаг.энэ нь цэвэр багш буруутах шалтгаан биш нэг ангид 30 -50 хүүхэд сурч хүмүүжиж бгаа олон хүүхдийг харна.Багш хамарт нь шүр чихээд сууж байх зав байх уу ийм үйлдэл хийхгүй байх үүдний хаалганаас чирч явна гэдэг бол сэтгэхгүйн хувьд асар том асуудалтай гэсэн үг гэтэл ийм багш одоогоор тийм том зориг гарган хүний хүүхдийг ажил дрээ чирээд явах юу л бол хөндлөнгөөс туслах багш нь харж бга үнэн мөнийг олох хэрэгтэй.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.243

За битгий өмгөөлж худлаа алцаганацгаа хүний хүүхэд зоддог та нар юу юм бэ камераас харчаа бичиж байхад. Чи эсвэл өөрөө юмуу бөөс минь

D.Nergui
1 жилийн өмнө
66.181.160.14

Zaawal arga hemjee awhuul tsetserlegiig haalgaj bugdiin ajlah erhiig hasah heregtei 2hon nastai jaahan huuhdiig ter tusmaa emegtei hjn shuu

Шүүх
1 жилийн өмнө
202.21.107.15

Энэ бол арай бишээ бичлэг тавиаад буруутай бол шорон

0000000
1 жилийн өмнө
202.126.88.195

нялх хүүхдийг яаж тэгж чадаж байна 5 минут зодсон нь уу яасан байх уу хамрын цусыг угаасан юмуу тийм л юм болж дээ.

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.67

Багш нар цалингаа нэмүүлнэ гэхийн оронд хүүхдээ цөөлнө гэж зөв тэмцээч дээ. Мөнгө нэмээд яах юм хүүхдэд хүрэлцэхгүй байж тэгээд ийм асуудалд тулж байна даа. Цэцэрлэгин багшийн хөдөлмөр маш хүнд гэдгийг ойлгож бна гэхдээ ийм үйлдэл гараж хэзээч болохгүй тийм ыайхын тулд хүүхдийн тоог цөөрүүлж нийгмийн асуудлаа тавьж байгаач дээ !!!!

Цэдэвсүрэн
1 жилийн өмнө
66.181.161.153

Хоёр настай хүний нялх хүүхэд шүү арай дэндүү юмаа бид өөрсдөөр нялх байсан одооч нялх үртэй ач зээтэй шүү дээр нэгэнт хийж чадна гэж сонгосон ажил тийм болхоор хийх л болно шүү багш нар одоо ямар нийгэмд ажиллаж амьдарч байгаагаа сайн мэддэг байх хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
103.254.123.49

Tsetserlgiin bagsh nar bvvr dendej bna shvvvvvv bolwsrliin yaam ene tal deer yamar 1g arag xemjee swaach tus tsetserleg ch gesen bagsh nartaa xartsaanii tal deer ni 7 xonog bvr surgalt yawuulmaar yudaa ajildaa isdreestei baiwal bolix xergteishdeeee

Нар
1 жилийн өмнө
122.201.22.12

Ийм жоохон охин хүүхдийг яаж зодож чадаж бна. Цэцэрлэгийн багш нарыг сэтгэл зүйн үзлэгт байнга орцулж байвал яасан юм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.