СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу зугтсан хүмүүсийн дансыг царцаана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Авлигатай тэмцэх "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өглөө. АТГ-т шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүний нэр байна. Ингээд нийт 100 гаруй хүнийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болж байна. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудад мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон. Ингэхдээ мөрдөгч, прокурорын саналыг үндэслэнэ гэж ойлгож болно. 

Мөн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намбаа
1 жилийн өмнө
202.126.90.26

Гадаад паспортуудыг нь хүчингүй болгон гд бсан яасан,???!!

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.67

Тэгнэ ингэнэ гээд байх Тэгээд юуч хийхгүйл суух юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.