СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-22

Эрдэмтэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох хэрэгтэй гэж үзэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Шинжлэх ухаанаар баталгаажсан ололт амжилтыг улс орныхоо хөрсөнд нутагшуулах ажлыг салбар болгон үе шаттайгаар ажил хэрэг болгож байна. Тэдгээрийн зарим нь үр дүнгээ өгч эхлээд байгаа билээ. Тэгвэл улс төрийн шинжлэх ухаанд математик аргачлалыг өргөнөөр ашиглаж, үр дүнгээ өгч байгаа талаар доктор, дэд профессор Н.Ууганбаатар хэлжээ.

МУИС-ийн Эдийн засаг,  математикийн тэнхимийн багш тэрбээр “Монгол Улс улс төрийн тогтолцоогоо шинэчилж гишүүдийн тоог куб язгуураас тооцож 152 болгох хэрэгтэй” гэсэн юм. Парламентын гишүүдийн тоотой холбоотой судалгаа олон байдаг. Тэдгээрээс 1972 онд Рейн Таагепера гэж эстони гаралтай улс төр судлаач 1960-аад оны үеийн дэлхийн нэлээд орны датаг авч үзээд, парламентын хэмжээ буюу гишүүдийн тоо ямар зүй тогтолтой байгааг судалжээ. Парламентын гишүүдийн тоог хүн амын тоотой харьцуулж үзэхээр парламентын гишүүдийн тоо хүн амын тооны гуравны нэг зэрэгт буюу куб язгуур гаргасантай ойролцоо байх нь зохимжтой гэж үзсэн байна. Үүнээс судлаач дүгнэлтдээ тулгуурлаад куб язгуур гэдэг зүй тогтолтой, харин цаана нь ямар логик байж болох вэ гэдгийг модельчилж харуулсан байдаг ажээ.

Монгол Улс дөрвөн сая орчим иргэнтэй гэж тооцож квадрат язгуураар гаргах юм бол ойролцоогоор хоёр мянга орчим гишүүнтэй болохоор байгаа юм. Хэрвээ куб язгуураар тооцох юм бол 150 орчим гишүүнтэй байх тооцоог гаргасан байна. Шинжлэх ухаан, судлаачдын хийсэн ажлыг хараад Монголын нөхцөл байдалтай тулгаад үзэхээр ийм л харагдсан талаар Н.Ууганбаатар онцлон дурджээ. Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоог Скандинавын орнуудтай адилхан куб язгуураар тооцож гаргах нь илүү оновчтой гэж үзсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.