СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-21

🔴LIVE: УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх саналыг дэмжсэн. УИХ-ын чуулганаар оруулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос тодрууллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Ж.Мөнхбат өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн. Тэр хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд олонх дэмжсэн. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг нь хоёр өөр асуудал.

Гишүүний халдашгүй байдлыг халахын тулд эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцээд үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор орсны дараа чуулганаар хэлэлцэнэ. Бусад орны жишгээр халдашгүй байдлыг нь авсан гишүүн байтугай шүүхээр ял эдэлсэн хүний гишүүнийх нь бүрэн эрх буюу сонгогчдоос өгсөн эрх нь үлдчихдэг тохиолдол байдаг. Ялаа эдлэнгээ хуралдаа ордог тохиолдол бий.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг авна гэдэг нь бие, гэр орон, албан тасалгаа, унаанд үзлэг хийж болно. Баривчилж, хорьж болно гэсэн үг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь арилж, гишүүн биш болно.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.