СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-21

“Энэ жилдээ-эрүүл жиндээ” аян эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ЭМЯ хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлснийг онцлоод “Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж эхэлсэн.

Монгол Улсын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын IV судалгаагаар 15-69 насны нийт хүн амын таван хүн тутмын нэг нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 хувь байна. Энэ нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна” гэв. Энэ нь халдварт бус өвчнийг үүсгэх зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг түгээмэл тохиолдох эрсдэлт хүчин зүйлс болж, эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг анхаарахгүй орхиж болохгүйг дурдав.

Мөн монгол хүн амын хоол тэжээлийн байдлын 2017 оны

Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний 2021 оны судалгаагаар хүүхэд, өсвөр насныхны илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг аяны нээлтэд оролцсон мэргэжилтнүүд онцлон тодотгож байв.

Иймд 2023 оны туршид зохион байгуулагдах хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, түүнээс сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэж, эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлж хадгалсан иргэдийн тоо өсч, иргэдийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх мэдлэг, туршлага, идэвхи, санаачлага эрмэлзлэл нэмэгдэх юм. Мөн бусдадаа эрүүл амьдрахад үлгэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа аяныг зохион байгуулагчид хэлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.