- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг,“Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газарт малчин Б, өчигдөр /2023.03.20/-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт гуравдугаар сарын 21-ний өдрийн 00:08 цагт ирсэн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б /27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тус өдрийн 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.