Төрийн ордонд Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр /2023.03.20/ хуралджээ.
Энэхүү хуралдаанаар нүүрсний хулгайн асуудалтай холбоотой сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Тодруулбал, УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн байна.
Хөгжлийн банкны асуудлаарх сонсголтой харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн бололцоотой гэж Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.